Юм бүхэн өөр өөрийн хэмжээтэй

2008-09-23,
Гоо охидын залуу нас
Галт борын цэцэг мэт гундах хэмжээтэй
Би чухам юуны тул гуниглаж
Бишгүйдээ харамсан суух минь хэмжээтэй
Амталж буй сэтгэлийн гал хэмжээтэй
Ахиад зуун намар гэгэлзэх нас байх биш
Алсын оддыг ширтээд гуньж суух минь хэмжээгүй
Хувь хувьдаа гомдож баярлах хэмжээтэй
Хуучирсан аялгуу мэт уярал бүхэн хэмжээтэй
Манант ертөнцийн харгуй өлгий нь бүүвэй ч хэмжээтэй
Магадын энэ орчлон мартаж санахын хэмжээтэй
Уйтгарлаж хоног өдрүүдээс дэмий уйдавч
Угтаж буй цаг хугацаа, одож буй амьдрал хэмжээгүй.                                                                                                      Б.Ичинхорлоо

Араншин минь гэвэл . . .

2008-09-23,
Араншин минь гэвэл: өөрийнхөөрөө  байх, итгэсэн  хүндээ үнэнчээр  зүтгэх, шударга  хүнийг  хайрлах, нийтийн  санаа  бодолтой  зохицох, өөр ямар ч  аргагүй  бол нам  цохих /хэхэ даанч тийм  чадал  байхгүй л  дээ/ болохгүй  бол сэлэм  зөрүүлэх.
бичсэн: maralaa төрөл:
(5) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Рекламдчих уу

2008-09-22,
Мэдээллийн  эрин  зуун  болсон  өнөө  үед   компьютергүйгээр  бидний  амьдралыг  төсөөлшгүй. Үүнтэй  олон  хүн  санал нийлэх  байхаа.  Магадгүй  хэдэн жилийн өмнө асар  их  хугацаа  гарган  байж хийдэг  байсан  зүйлийг компьютерийн  тусламжтайгаар  богинохоон  хугацаанд  амжуулдаг  болсон. Бас бид  Internet -с  өөртөө хэрэгтэй бүхий л  зүйлийг  олж  авч  байгаа. Гэвч  бидэнд  мэдэхгүй  чадахгүй  зүйл олон  л  гарч  байгаа. Аргагүй  шдээ. Хүн  бүр арван  хуруу тэгш  хүн байдаггүй л байхгүй  юу.   Хэрэв  та багшийнхаа  өгсөн  даалгаврыг, даргынхаа өгсөн  ажлыг  амжуулж  хийхэд  чинь компьютер  дээр  мэдэхгүй чадахгүй  зүйл  гарвал IQ компьютер, гадаад хэлний сургалтын  төвд  хандаарай. Таны  мэдэхийг  хүссэн  бүх зүйлийг  чинь богино хугацаанд, найдвартай, ганцаарчилсан байдлаар  my багш нар заах  болно. Сургалтын  төлбөр  нь  бусад  сургалтын  төвүүдээс  хамгийн  хямд. Итгэхгүй байгаа  бол 96668657 дугаараас  асуугаарай. Ok
бичсэн: maralaa төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Амьдрал гэж юу вэ?

2008-09-21,

Амьдрал  гэж  юу вэ?  гэсэн  асуултанд хүн  бүр л  өөр өөрийнхөөрөө, олон  талаас  нь  харж  хариулах  байх  л  даа.  Минийхээр  бол эхээс  төрж,  хорвоод  мэндэлсэн  цагаас - хорвоогоос  хальж үхэгсэдийн жагсаалтанд  орох  хүртэлх  зай. Мэдээж  би амьдралыг дүгнэж цэгнэх, үнэлж  тодорхойлох  хэмжээнд  амьдраагүй.  Гэхдээ хэн  нэгэн  хүн  надаас  "Чи  яах  гэж  амьдардаг  вэ " гэж  асуувал жаргал  зовлон, баяр  баясгалан, уйтгар  гуниг, үзэн  ядалт, атаа  жөтөөг  мэдрэх  гэж  амьдардаг  гэж  хариулнаа. /Зарим нэгд  нь  таалагдахгүй  бх/ Дээрх  дурьдсан  зүйлүүд  коктель  шиг холилдсоны  эцэст  л  жинхэнэ  утгаараа  амьдрал  болдог байх. Гагцхүү  бид алийг  нь  илүү  оруулах  вэ  гэдгээс  л жаргалтай амьдрал, зовлонт  амьдрал, атаа жөтөөт  амьдрал  бий  болдог байлгүй  дээ.  үргэлжлэл  бий . . .

бичсэн: maralaa төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Зүгээр л

2008-09-20,
Анх гэрээсээ гарахдаа айгаагүй зүгээр л эвгүйрэхсэн
Ангийнхантайгаа танилцахдаа ичээгүй зүгээр л улайсан
Анхны хайртайгаа учрах гэж яараагүй зүгээр л хүлээсэн
Агуу дурлалын мананд төрөөгүй зүгээр л эргэлзсэн
Салхин жаварт хайруулахад даараагүй зүгээр л улайсан
Сайхан ээжийгээ санахдаа уйлаагүй зүгээр л гунисан
Саруулхан гэртээ очихдоо сандраагүй зүгээр л догдолсон
Зүггүйхэн нэгэнд шоолуулахдаа уурлаагүй зүгээр л дургүйцсэн
Зөрүү буруутай хорвоод бүдрээгүй зүгээр л гуйвсан
Залуу насныхаа аалинд шатаагүй зүгээр л халууцсан
Ер нь би юм бүхэнд ихэрхэж сүрддэггүй зүгээр л байж байдаг
Ерөөсөө тэгээд энэ амьдрал чинь зүгээр л үргэлжилдэг шүү дээ
                                                                                                                         Р.Чойном

Сайхан байнаоо

2008-09-17,
Сүүлийн хэдэн өдөр 8 сард хийж ирсэн дадлагын тайлангаа хамгаалах гэж нилээн ажилтай байлаа. Тэнхимийн өрөөнд , номын сангийн  зааланд , компьютерын ард бөгсөө банз болтол суусан доо. Тайлангаа сайн хийчих юмсан гэсэндээ багаараа бага ч үгүй нилээн юм судласан шүү. Хамгийн хэцүү, бас уур хүрмээр нэг зүйл нь Архангай аймгийн Тайхар чулууны бичээсүүд л байсан. Эртний бичээсүүд дээр нь орчин үеийн оюунлаг залуусын маань будаг шунх, пламастераар нэр ус, он сар, элдэв бусын юм сараачиж эрээчсэн нь жинхэнэ утгаараа гай болсон. Бараг л эртний бичээс биш орчин үеийн бичээсүүдийг судлах шахсан шдээ. За тэгээд багш нар, ангийнхан, өөр бусад хүмүүстэй хамтарч судласны эцэст нилээн хэдэн үг орж харж, гаргаж уншсны эцэст тайлангаа хамгаалсан. Өнөөдөр тайлангаа хамгаалчихсан чинь нэг л сайхаан. Сайхан байна оо. Ингэхэд хад чулуун дээр нэрээ бичих тийм сайхан юмуу надад ёстой таалагдахгүй байгаа л даа. Тэгээд бүр түүхэн дурсгалт, сайхан домогтой газраа шүү. Үхсэн хүмүүсийн нэрийг төрсөн болон үхсэн онтой нь  хад, чулуун дээр сийлж үлдээдэг биз дээ. 
бичсэн: maralaa төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Дэндүү их ухаарал

2008-09-16,
Хүний амьдралд олон зүйл тохиолддог. Хүмүүс бурханаас ялгаатай нь гэвэл тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч бас хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг үхдэг. Хүн нэг л амьдрахдаа сайхан амьдрахыг ямагт хичээдэг тийм биз дээ. Гэвч санаснаар болдоггүй зүйл гэж бий шүү дээ. Хүн болгон хайрыг хүсдэг тэр тусмаа сайхан хайрыг магадгүй нэг алдарт зохиолчийн хэлснээр " Сайхан хайр байдаг юм олдвол алдаж болохгүй" гэдгийг санасан ч тэр. Гэхдээ тэр бүр сайхан хайр байдаг гэж үзвэл дэндүү өрөөсгөл зүйл болно. Бүтэлгүй хайр ч гэсэн сайхан гэгээлэг дурсамж үлдээдэг шүү дээ. Хайрлаж чадсан юм чинь хаяж, хаягдаж бас чаддаг байх ёстой гэж бодох хүн олон. Мэдээж хайртай хүн нь өөр хүнд хайртай бол дэндүү их зовлон ч гэлээ хайртай хүнээ жаргалтай байг гээд өөрийнхөө дэргэд уяхгүйгээр аз жаргал хүсээд явуулвал чи тэр агуу уудам сэтгэлийн тэнхээгээр өмнөхөөсөө дэндүү жаргалтай байх болно. Яг одоо миний амьдралд тийм зүйл тохиолдсон бол зоригтой шүү би гэж өөртөө хэлээд хийгээд үзээрэй Чиний сэтгэлээс асар их дарамт алга болж нэг их сайхан болно. Магадгүй үүнд цаг хугацаа дэндүү сайн эмч болно ш дээ. Бүтэлгүй хайрын араас шаналж хааяа хааяа тэмдэглэлийн дэвтэрийн хуудас эргүүлэн шүлэг тэрлэх муухай гэж үү. Сайхан ч үгүй харин ч өөрийнхөөрөө байх итгэл энергийг олж авдаг болохоор ямар сайхан гээч. Хааяа хааяа нам гүм орчинд уянгын дуу сонсоод өнгөрсөн бүхийг эргэцүүлэн бодоход яг л бүтэлгүй хайрын тухай кино үзэж байгаа юм шиг санагдаад л . . .
Ингээд бодохоор хайр дандаа л бүтэж байвал үргэлж хамт байвал жаргалтай ч гэлээ. Бүтэлгүй хайраас ч бас аз жаргал ухаарал олддог юм шиг ээ . Дэндүү их ухаарал шүү.
бичсэн: maralaa төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Бөөн баяр

2008-09-12,

Өнөөдөр  9 сарын  12. Зовсны  эцэст  жарганааа  гэж  оюутны  байрандаа  ороод  бөөн  баяр.    Хэдэн сарын  өмнөөс  л  толгой  өвдтөж  байсан байрны  асуудал ингэж  нэг  шийдэгдэх  гэж.  орох  гэж   их  зовсон  л  доо.  хэдэн  өдрийн  турш  наранд шарагдаж, шороо  тосонд  булуулж, очер  дайрсан  оюутнуудтай  хэрэлдэхтэй  нь  хэрэлдэж байж л  орлоо шдээ. Зарим  нэг  оюутнууд  нь  бүр  байрны  гадаа  хоносон. Жил  болгон л оюутны  дотуур  байрны  гадаа  нэг  иймэрхүү  алаан  болдог. Зовж  зовж  зогсчихоод орж  чадаагүй оюутнууд  зөндөө , , ,  
Үнэндээ хөдөө орон  нутгийн  оюутнуудын  хувьд  оюутны  дотуур  байр  бол УБ дахь диваажин . . . сургуультайгаа  ойр автобус  унааны  мөнгө  хэрэггүй, дулаахан, бас  хөгжилтэй . . . 

бичсэн: maralaa төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Ааваа уучлаарай

2008-09-09,
өмнө нь . . .
Монгол-Түркийн хамтарсан "Эмпати" төв "Шинэ ертөнц" сэтгүүлээс түүвэрлэн гаргадаг Сургамжит өгүүллэгүүд хэмээх ном бол миний унших дуртай ном. Энэ номыг аль болох олон хүн уншиж, олон хүн аз жаргалтай, утга учиртай тэнгэрлэг сайхан амьдраасай гэж хүсэж байна. Өгүүллэг болгоныг уншиж үзвэл сэтгэлийн гүн дэх чавхдасыг хөдөлгөхөөс гадна бага ч гэсэн инээмсэглэл, бас аз жаргалыг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр хуулбарлахыг хориглосон тэмдэгтэй байсан ч ганц би биш олон хүмүүс уншаасай гэсэндээ блогтоо тавьлаа.
Өө нээрээ нэг шүүмжлэлтэй санагдсан зүйл нь энэ сайхан өгүүллгүүдийг Эмпати төвийнхөн, эсвэл Шинэ ертөнц сэтгүүлийн сэтгүүлчид зохиож бичддэггүй нь ойлгомжтой , Яагаад сэтгэл хөдөлгөсөн, ухаарал амтагдуулсан өгүүллэгүүдийн зохиогчийнх нь нэрийг тавьдаггүй юм бол . . .

Ааваа уучлаарай
Гэрлэснээсээ хойш ааваасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаныхаа дараа эхнэр нь "Нэг бол би явъя, эсвэл эцэг чинь яваг гэж тулгав. . . Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээрээ эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнээ аваад хэвтэрч орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тулд авч замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгаа нь гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юмсанжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжийн дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчиръяа гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бүр хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анзаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.
Хүү буцах болооод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь Би ч бас таныг хөгшрөхөд таныг энд орхих юмуу гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжид ороод "Ааваа намайг уучлаарай" гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чангаар уйлж байв. Хүү Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай гэж өршөөл эрэв. Аав нь Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавийгаа ууланд орхиж байгаагүй , чи ч бас тэгэхггүй . . . Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм. хэмээжээ.

хайр

2008-09-09,
Хайр бол хамгийн хүчтэй мэдрэмж. Эцэг эх, ах дүү, найз нөхөд мөн харь элгийн хүнээ хайрлах тэр агуу сэтгэл дээр хүмүүс бидний амьдралын утга учир, амьд явахын учир шалтгаан оршдог . Нэгэн мэргэн хүн бусдыг хайрлах нь өөрийгөө хайрлуулах төлөвлөгөө гэж хэлсэн байдаг. Энэ үг нэг талаараа амиа бодсон мэт боловч нөгөө талаар хайрлахын тухай том философийг агуулсан байгаа биз.
Товчхондоо та хайрлуулахыг хүсч байгаа бол өөрөө эхлээд хайрла.
Бусдыг хайрлах сэтгэл агуу. Гэвч амьдралын эгэл өдрүүдэд бид эд хөрөнгө, албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайрын жинхэнэ чанарыг умартдаг. /гэхдээ бүгд биш л дээ/ эсвэл хэн нэгэнд сэтгэл алдравч хайрлаж, хайрлуулж чадалгүй явсаар өдөр хоногуудыг ардаа орхидог. Эсвэл магадгүй таны сэтгэл зүрх хэн нэгний зүрхний дуудлагад хариулахаас татгалзаж байгаа бол эсвэл ерөөс хайр бол зөвхөн шаналалаас өөрийг авчирдаггүй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй. Хэн  нэгнийг  хайрлалаа  гээд  бидний  бие  эрхтэнээс ямар нэг  зүйл  тасарч  унахгүй  шүү  дээ.
Өөртөө байгаа агуу их
хайр халамжийг гадагшлуулах нь
 бусдад өгөх хамгийн том бэлэг.
бичсэн: maralaa төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Хөгжилтэй бяцхан охин

2008-09-07,

8 сарын  сүүлээр  сургууль, цэцэрлэг ороогүй болохоор ахын  2 охинтой  өдөржин  гэртээ  өнжинө. Нэг  өдөр  4 настай  дүү  охин  маань жижиг  хүүхэлдэйн  тоглоомоо  гар нүүрний  алчуурт өлгийдсөн мэт  боож  тоглож байснаа "Манай  хүүхэд  уйлаад  байна. Та  аваад  унтуулаад  өг" гэж  гуйхаар  нь  ТV  үзэнгээ хүүхэлдэйг  нь  өвөр  дээрээ  аваад  бүүвэйлээд л суугаад  байлаа. Хэсэг хугацааны  дараа  жижиг өрөөнөөс  дүү  гарч  ирснээ давхараатай  том  нүдээрээ гайхсан  байртай  хараад 
" хөөе манай  хүүхэд  унтчихсан  байна  ш дээ орон  дээр болгоомжтой  тавиарай" гэж  хэлэхэд  нь  инээдээ  барьж  ядаад орон  дээр  тавьтал уулга алдан "манай  хүүхдийг  сэрээчихлээ. болгоомжтой  тавь  гэж  байхад"  гэхэд  нь инээдээ  барьж  чадалгүй  тачигнатал хөхөрчихсөн. Юундаа  инээсэн  юм  гээд  л  жижиг  өрөөрүү  орсон.
Тийм  жаахан  охины төсөөлөн  ургуулан  бодох сэтгэлгээ  ямар  сайн  байнаа. Амьгүй  жижигхэн  хүүхэлдэйг  амьд  юм  шиг  төсөөлж  байгаа  нь гайхалтай  санагдсан. Аргагүй  дээ  тэр  охин  чинь  Tom and Jerry-гийн улаан  фен  юм  чинь. . . Бага  насны  хүүхэд  хүүхэлдэйн  кино  их  үзэх нь  хийсвэрлэн  бодох,   ургуулан  бодох  сэтгэлгээг    сайжруулдаг гэж  сонсож байсан  юм  байна.

бичсэн: maralaa төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Боломж

2008-09-03,

Хөвсгөл  аймгийн Оюутны Холбооноос  зохион  байгуулсан "Дэвжээ"  тэмцээнийг үзэж байтал  асуулт  хариултын хэсэгт 1 баг  нь  "боломж гэж  юу"  гэсэн  асуултанд  хариулахдаа Сайн , муу боломж  байдаг  гэж  хариулахыг  сонссон. Үнэхээр  сайн  боломж , муу  боломж байдаг  гэж үү. Үгүй  байхаа.
    . . . Амьдрал  бол боломж  түүнийг бүү  алд
          Амьдрал  бол гэрэл  гэгээ түүнийг мэдэр
          Амьдрал бол  гоо  сайхан түүнийг  бишир  . . . гэсэн  теором  байдаг. тэгвэл муу  боломжийг  бүү  алд  гэж  батлагдсан  үнэнд  байж  таарна  гэж үү. Би  үүнтэй  санал  нийлэхгүй  байна. Ангийнханаасаа  энэ асуултыг  асуутал  ангийн  охин  Мөнхзул Алдаж  болохгүй агшин  гэж  хариулсан, яах  аргагүй  үнэн. Зарим  нэг  хүмүүсээс  үүнийг асуухад боломж бол мэдээлэл, боломж  бол  аз, боломж  бол  чадвар гэх  мэтээр  хүн  бүр  өөр  өөрийхнөөрөө  л  хариулж  байна. Минийхээр  бол  мэдээллээс  боломжийг  олж  харах  л  юмуу  даа. Мэдээллийг  сонсоогүйгээс өчнөөн  олон сайхан  боломжийг  алдсан ч  байж  мэднэ. Магадгүй  одоо ч  гэсэн.

бичсэн: maralaa төрөл:
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Яагаад "Лайтай айн" гэж хэлэх ёстой гэж . . .

2008-07-20,
  "Лайтай  айн"  энэ  үг  орчин  үед залуус  бүрийн  амны  уншлага  мэт  болон " Сайхан,  гоё, мундаг" гэсэн  утга  илэрхийлэх  болсныг  би  аль  эрт  анзаарсан. Би  ч бас  энэ  үгийг  хэлдэг  байсан. Миний  утасны msj tone-ний  жагсаалтанд "өө  лайтай  msj" гэсэн  ая  байдаг.
    Гэвч  яагаад  " мундаг,  сайхан , гоё"   гэсэн  үгийг  "лайтай " гэсэн үгээр  орлуулах  болов оо.  лайтай  гэдэг  үгийн  утгыг  нь  мэдэх  нь  сонирхолтой  санагдлаа  л  даа.
    Лайтай  гэсэн  үг  сайхан  гоё  гэсэн  утгыг  илэрхийлдэг  гэж үү. Миний  мэдэхийн  л  үгүй. Өвөө,  эмээ, аав, ээж  бүгд  л зовлон  зүдгүүр  гэсэн  утгаар  хэрэглэсэн.
    Лай  гэдэг  нь төвд  үг орчуулбал  "үйл"  гэсэн  үг.  Энэ  үг  төвд  утгаараа сайхан, гоё гэсэн  үг үү, эсвэл  зовлон  зүдгүүр  гэсэн үг үү. Бурхан  шашны  ном  сэтгүүлээс ""үйл" гэсэн  үгийг  судалвал үйл  нь  үйл  үртэй  яах  аргагүй  холбоотой  бөгөөд хүмүүсийн  амьдрал  бол сайн  ба  муу  үйл  үрээр дүүрэн  байдаг  гэнээ. Тэгэхээр  лай  буюу  үйл  гэдэг  үг  маань  миний  бодож  байсан  шиг  тийм  ч  муу  муухай  үг  биш  бололтой.
    Сайн,  муу  үйл үр  гэхлээр зөв  хийгээд  буруу  ухаарлаас үүдэж  гарах зөв  хийгээд  буруу  үр  дагаврын бурууг  нь  муу , зөвийг  нь сайн хэмээн ойлгоно. Хэрэв  урьд  насанд  буруу  үйл  үрээр  хандвал одоогийн  амьдралд, одоогийн амьдралд  буруу үйл  үрээр  хандвал ирээдүйд  муу  явах,  зовж  зүдрэхийн үр  шалтгаан  болдог юм  байна. Сайн  үйл  үр  нь  үүний  эсрэг.
    Ингэхэд  бид  нар  ер  нь  яагаад  амьдралынхаа өдөр  тутмын  үг  хэллэгт  буддын  гүн  ухааны  үг  хэрэглэх  ёстой  гэж. . .  хэрэв үг  болгоныг  ингэж хэлдэг  бол  зүгээр  нэг  арга  билгийн  шүтэлцээг  хэлэхийн  тулд
 .  . . хоосон, хоосны  хоосон, түүний  хоосон, түүний  хоосны  хоосон  . . . гэх  мэтээр ярих  хэрэг үү.
    Лайтай  гэдэг  үгийг зүгээр л  монголоороо  сайхан , гоё гээд  хэлбэл  яасан  юм  вэ?
бичсэн: maralaa төрөл:
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Гуниглал хэмжээтэй

2008-07-20,
  . . . хүлээгээд  л   . . . хүлээгээд л
 . . . гуниглаад  л  . . . гуниглаад  л
хөлөө  эвхэн  өвдөг  дээрээ  эрүүгээ  тулган төгсгөлгүй  үргэлжлэх бодол  хөврүүлсээр. . .  гэнэт  "ерөөсөө   түүн  дээр очъё яагаад  болохгүй  гэж" гэсэн  бодол төрж  огло  үсрэн бослоо. Олны  дундаас түүнийг  арайхийн  олоод гүйцэж  очих  гэж бүх  хурдаараа  гүйсэн  боловч тэр  надаас  улам  холдсоор  . . .
 . . . үгүй ээ  бүр  зугтааж  байна.  . . .яагаад . . . яагаад  надаас  зугтаана  вэ? ямар  учир  шалтгаантай  юм  бол.
  . . . дахиад  л  гуниг  . . . яг  л  цоорхой  завь усанд  автах  адил гунигт  би  автлаа. Мөдхөн  живэх  гэж  буй  завьчин  шиг царай  цонхийно. Ганцхан бодол дотор бачимдтал ээрнэ.
Яагаад   . . . гүйцэх  юм  заавал  асууя.
                          . . . Уур  омог урин  мунхагаа  мартаж
                                Уйтан  хорвоогоос илүү  гарч жигүүрээ  дэлгэ
                                Цөхрөл  чамайг  багалзуурдаж  цөлийн  чоно  шиг  болгосон  ч
                                Цөс  ихтэй  хүний  үр  гэдгээ  бүү  март ,,,
гэдэг  шиг  ахиад  л  гүйцэхээр  гүйлээ.  Гүйцэхэд  минь  саад  болох  мянган  зүйлийг эс тоон надаас  холдох  ганцхан  түүнрүү л  ухаангүй  хурдлана.
Гүйцэхэд  минь  туслаач гэж бурханаас  гуйлаа. Бурхан  гуйлтын  хариуд цохилох  зүрх рүү час хийтэл хатгаж,  аничлах  нүдрүү дусал  нулимас  өглөө. Нулимас  гашуун, зүрх  хүчтэй  өвдөж байна.
За  больё ,,, гүйсээр  байтал  насны  минь  тал дэлхийгээс  яваад  өгөх нээ.
                        Гоо  охидын  залуу нас
                        Галт  борын  цэцэг  мэт  гундах хэмжээтэй
                        Би  юуны  учир гуниглан
                        Бишгүйдээ  харамсан  суух  минь хэмжээтэй,/Б. Ичинхорлоо /
 . . . тархийг  өвтгөж  нүдийг  халхалсан  гунигийг тал  нутгийнхаа  салхинд алчуур  шиг  хийсгэлээ. Дотор  бачимдтал  ээрэх  асуулт ч бас салхинд  хийслээ.
                                                                                    Ертөнцийн  юм  бүхэн  хэмжээтэй / О.Дашбалбар /
бичсэн: maralaa төрөл:
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх