Боломж

2008-09-03,

Хөвсгөл  аймгийн Оюутны Холбооноос  зохион  байгуулсан "Дэвжээ"  тэмцээнийг үзэж байтал  асуулт  хариултын хэсэгт 1 баг  нь  "боломж гэж  юу"  гэсэн  асуултанд  хариулахдаа Сайн , муу боломж  байдаг  гэж  хариулахыг  сонссон. Үнэхээр  сайн  боломж , муу  боломж байдаг  гэж үү. Үгүй  байхаа.
    . . . Амьдрал  бол боломж  түүнийг бүү  алд
          Амьдрал  бол гэрэл  гэгээ түүнийг мэдэр
          Амьдрал бол  гоо  сайхан түүнийг  бишир  . . . гэсэн  теором  байдаг. тэгвэл муу  боломжийг  бүү  алд  гэж  батлагдсан  үнэнд  байж  таарна  гэж үү. Би  үүнтэй  санал  нийлэхгүй  байна. Ангийнханаасаа  энэ асуултыг  асуутал  ангийн  охин  Мөнхзул Алдаж  болохгүй агшин  гэж  хариулсан, яах  аргагүй  үнэн. Зарим  нэг  хүмүүсээс  үүнийг асуухад боломж бол мэдээлэл, боломж  бол  аз, боломж  бол  чадвар гэх  мэтээр  хүн  бүр  өөр  өөрийхнөөрөө  л  хариулж  байна. Минийхээр  бол  мэдээллээс  боломжийг  олж  харах  л  юмуу  даа. Мэдээллийг  сонсоогүйгээс өчнөөн  олон сайхан  боломжийг  алдсан ч  байж  мэднэ. Магадгүй  одоо ч  гэсэн.

бичсэн: maralaa төрөл:
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Минийхээр бол угаасаа *Боломж гэж юу вэ* гэсэн асуулт нь өөрөө жаахан тиймхэн юм биш үү. Боломж гэдэг тухайн цаг үе, үйл явдалд өөр өөр байдаг байхаа...
бичсэн gereltuya цаг: 17:13, 2008-09-10 | Холбоос | |



:-)
 
xaax