Сайхан байнаоо
Сүүлийн хэдэн өдөр 8 сард хийж ирсэн дадлагын тайлангаа хамгаалах гэж нилээн ажилтай байлаа. Тэнхимийн өрөөнд , номын сангийн зааланд , компьютерын ард бөгсөө банз болтол суусан доо. Тайлангаа сайн хийчих юмсан гэсэндээ багаараа бага ч үгүй нилээн юм судласан шүү. Хамгийн хэцүү, бас уур хүрмээр нэг зүйл нь Архангай аймгийн Тайхар чулууны бичээсүүд л байсан. Эртний бичээсүүд дээр нь орчин үеийн оюунлаг залуусын маань будаг шунх, пламастераар нэр ус, он сар, элдэв бусын юм сараачиж эрээчсэн нь жинхэнэ утгаараа гай болсон. Бараг л эртний бичээс биш орчин үеийн бичээсүүдийг судлах шахсан шдээ. За тэгээд багш нар, ангийнхан, өөр бусад хүмүүстэй хамтарч судласны эцэст нилээн хэдэн үг орж харж, гаргаж уншсны эцэст тайлангаа хамгаалсан. Өнөөдөр тайлангаа хамгаалчихсан чинь нэг л сайхаан. Сайхан байна оо. Ингэхэд хад чулуун дээр нэрээ бичих тийм сайхан юмуу надад ёстой таалагдахгүй байгаа л даа. Тэгээд бүр түүхэн дурсгалт, сайхан домогтой газраа шүү. Үхсэн хүмүүсийн нэрийг төрсөн болон үхсэн онтой нь хад, чулуун дээр сийлж үлдээдэг биз дээ.
чулуун дээрх бичээсээр түүхийг судалдаг юм бол, сүүлд юм бичсэн залуусын түүхийг хэдэн жилийн дараа судлах ч юм билүү, гэхдээ
. . . жилийн өмнө Монгол залуус -ийм- байжээ гээд л авч өгвөл яана