Юм бүхэн өөр өөрийн хэмжээтэй

2008-09-23,
Гоо охидын залуу нас
Галт борын цэцэг мэт гундах хэмжээтэй
Би чухам юуны тул гуниглаж
Бишгүйдээ харамсан суух минь хэмжээтэй
Амталж буй сэтгэлийн гал хэмжээтэй
Ахиад зуун намар гэгэлзэх нас байх биш
Алсын оддыг ширтээд гуньж суух минь хэмжээгүй
Хувь хувьдаа гомдож баярлах хэмжээтэй
Хуучирсан аялгуу мэт уярал бүхэн хэмжээтэй
Манант ертөнцийн харгуй өлгий нь бүүвэй ч хэмжээтэй
Магадын энэ орчлон мартаж санахын хэмжээтэй
Уйтгарлаж хоног өдрүүдээс дэмий уйдавч
Угтаж буй цаг хугацаа, одож буй амьдрал хэмжээгүй.                                                                                                      Б.Ичинхорлоо

Зүгээр л

2008-09-20,
Анх гэрээсээ гарахдаа айгаагүй зүгээр л эвгүйрэхсэн
Ангийнхантайгаа танилцахдаа ичээгүй зүгээр л улайсан
Анхны хайртайгаа учрах гэж яараагүй зүгээр л хүлээсэн
Агуу дурлалын мананд төрөөгүй зүгээр л эргэлзсэн
Салхин жаварт хайруулахад даараагүй зүгээр л улайсан
Сайхан ээжийгээ санахдаа уйлаагүй зүгээр л гунисан
Саруулхан гэртээ очихдоо сандраагүй зүгээр л догдолсон
Зүггүйхэн нэгэнд шоолуулахдаа уурлаагүй зүгээр л дургүйцсэн
Зөрүү буруутай хорвоод бүдрээгүй зүгээр л гуйвсан
Залуу насныхаа аалинд шатаагүй зүгээр л халууцсан
Ер нь би юм бүхэнд ихэрхэж сүрддэггүй зүгээр л байж байдаг
Ерөөсөө тэгээд энэ амьдрал чинь зүгээр л үргэлжилдэг шүү дээ
                                                                                                                         Р.Чойном