Ааваа уучлаарай

2008-09-09,
өмнө нь . . .
Монгол-Түркийн хамтарсан "Эмпати" төв "Шинэ ертөнц" сэтгүүлээс түүвэрлэн гаргадаг Сургамжит өгүүллэгүүд хэмээх ном бол миний унших дуртай ном. Энэ номыг аль болох олон хүн уншиж, олон хүн аз жаргалтай, утга учиртай тэнгэрлэг сайхан амьдраасай гэж хүсэж байна. Өгүүллэг болгоныг уншиж үзвэл сэтгэлийн гүн дэх чавхдасыг хөдөлгөхөөс гадна бага ч гэсэн инээмсэглэл, бас аз жаргалыг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр хуулбарлахыг хориглосон тэмдэгтэй байсан ч ганц би биш олон хүмүүс уншаасай гэсэндээ блогтоо тавьлаа.
Өө нээрээ нэг шүүмжлэлтэй санагдсан зүйл нь энэ сайхан өгүүллгүүдийг Эмпати төвийнхөн, эсвэл Шинэ ертөнц сэтгүүлийн сэтгүүлчид зохиож бичддэггүй нь ойлгомжтой , Яагаад сэтгэл хөдөлгөсөн, ухаарал амтагдуулсан өгүүллэгүүдийн зохиогчийнх нь нэрийг тавьдаггүй юм бол . . .

Ааваа уучлаарай
Гэрлэснээсээ хойш ааваасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаныхаа дараа эхнэр нь "Нэг бол би явъя, эсвэл эцэг чинь яваг гэж тулгав. . . Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээрээ эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнээ аваад хэвтэрч орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тулд авч замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгаа нь гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юмсанжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжийн дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчиръяа гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бүр хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анзаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.
Хүү буцах болооод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь Би ч бас таныг хөгшрөхөд таныг энд орхих юмуу гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжид ороод "Ааваа намайг уучлаарай" гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чангаар уйлж байв. Хүү Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай гэж өршөөл эрэв. Аав нь Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавийгаа ууланд орхиж байгаагүй , чи ч бас тэгэхггүй . . . Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм. хэмээжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Нээх танил санагдаад хаана уншлаа гээд хайгаад байсан Ободын блог дээр байсан өгүүллэг байна ш дээ. Хэн гэдэг хүн үүнийг бичсэн юм болоо?
бичсэн gereltuya цаг: 16:17, 2008-09-10 | Холбоос | |
Миний аав нэг жижигхэн юм л бол балгачих гээд байдаг өвгөн байсан юм. Амьдад нь сайн асарч чадаагүй ч гэсэн наана чинь гардаг шиг аавыгаа гомдоож байгаагүй ээ. Яагаад ч юм үгүй болсон хойно нь маш олон жижиг аж ахуйн зүйл дээр нэмэр болдог байсныг нь үгүйлдэг юм байна. Гэхдээ би эр хүн шиг байж чадсан. Аавдаа хүссэн эмчилгээг нь хийлгэж өгсөн. Миний өдий наслахдаа хийж байсан цорын ганц зөв алхам энэ байсан. Наадхыг чинь уншаад аавыгаа бодож байлаа. Сайхан өгүүллэг байна. Өөр олон ийм хүний сэтгэлд хүрсэн өгүүлэл тавиарай.
бичсэн tomor (зочин) цаг: 19:07, 2008-09-09 | Холбоос | |
dajgui l yum za yamarch bsan amjilt husie dandaa uguullegeer zanimalsdahgej bgaamuu
бичсэн zippy цаг: 18:31, 2008-09-09 | Холбоос | |



:-)
 
xaax