Амьдрал гэж юу вэ?
Амьдрал гэж юу вэ? гэсэн асуултанд хүн бүр л өөр өөрийнхөөрөө, олон талаас нь харж хариулах байх л даа. Минийхээр бол эхээс төрж, хорвоод мэндэлсэн цагаас - хорвоогоос хальж үхэгсэдийн жагсаалтанд орох хүртэлх зай. Мэдээж би амьдралыг дүгнэж цэгнэх, үнэлж тодорхойлох хэмжээнд амьдраагүй. Гэхдээ хэн нэгэн хүн надаас "Чи яах гэж амьдардаг вэ " гэж асуувал жаргал зовлон, баяр баясгалан, уйтгар гуниг, үзэн ядалт, атаа жөтөөг мэдрэх гэж амьдардаг гэж хариулнаа. /Зарим нэгд нь таалагдахгүй бх/ Дээрх дурьдсан зүйлүүд коктель шиг холилдсоны эцэст л жинхэнэ утгаараа амьдрал болдог байх. Гагцхүү бид алийг нь илүү оруулах вэ гэдгээс л жаргалтай амьдрал, зовлонт амьдрал, атаа жөтөөт амьдрал бий болдог байлгүй дээ. үргэлжлэл бий . . .