Яагаад "Лайтай айн" гэж хэлэх ёстой гэж . . .

2008-07-20,
  "Лайтай  айн"  энэ  үг  орчин  үед залуус  бүрийн  амны  уншлага  мэт  болон " Сайхан,  гоё, мундаг" гэсэн  утга  илэрхийлэх  болсныг  би  аль  эрт  анзаарсан. Би  ч бас  энэ  үгийг  хэлдэг  байсан. Миний  утасны msj tone-ний  жагсаалтанд "өө  лайтай  msj" гэсэн  ая  байдаг.
    Гэвч  яагаад  " мундаг,  сайхан , гоё"   гэсэн  үгийг  "лайтай " гэсэн үгээр  орлуулах  болов оо.  лайтай  гэдэг  үгийн  утгыг  нь  мэдэх  нь  сонирхолтой  санагдлаа  л  даа.
    Лайтай  гэсэн  үг  сайхан  гоё  гэсэн  утгыг  илэрхийлдэг  гэж үү. Миний  мэдэхийн  л  үгүй. Өвөө,  эмээ, аав, ээж  бүгд  л зовлон  зүдгүүр  гэсэн  утгаар  хэрэглэсэн.
    Лай  гэдэг  нь төвд  үг орчуулбал  "үйл"  гэсэн  үг.  Энэ  үг  төвд  утгаараа сайхан, гоё гэсэн  үг үү, эсвэл  зовлон  зүдгүүр  гэсэн үг үү. Бурхан  шашны  ном  сэтгүүлээс ""үйл" гэсэн  үгийг  судалвал үйл  нь  үйл  үртэй  яах  аргагүй  холбоотой  бөгөөд хүмүүсийн  амьдрал  бол сайн  ба  муу  үйл  үрээр дүүрэн  байдаг  гэнээ. Тэгэхээр  лай  буюу  үйл  гэдэг  үг  маань  миний  бодож  байсан  шиг  тийм  ч  муу  муухай  үг  биш  бололтой.
    Сайн,  муу  үйл үр  гэхлээр зөв  хийгээд  буруу  ухаарлаас үүдэж  гарах зөв  хийгээд  буруу  үр  дагаврын бурууг  нь  муу , зөвийг  нь сайн хэмээн ойлгоно. Хэрэв  урьд  насанд  буруу  үйл  үрээр  хандвал одоогийн  амьдралд, одоогийн амьдралд  буруу үйл  үрээр  хандвал ирээдүйд  муу  явах,  зовж  зүдрэхийн үр  шалтгаан  болдог юм  байна. Сайн  үйл  үр  нь  үүний  эсрэг.
    Ингэхэд  бид  нар  ер  нь  яагаад  амьдралынхаа өдөр  тутмын  үг  хэллэгт  буддын  гүн  ухааны  үг  хэрэглэх  ёстой  гэж. . .  хэрэв үг  болгоныг  ингэж хэлдэг  бол  зүгээр  нэг  арга  билгийн  шүтэлцээг  хэлэхийн  тулд
 .  . . хоосон, хоосны  хоосон, түүний  хоосон, түүний  хоосны  хоосон  . . . гэх  мэтээр ярих  хэрэг үү.
    Лайтай  гэдэг  үгийг зүгээр л  монголоороо  сайхан , гоё гээд  хэлбэл  яасан  юм  вэ?
бичсэн: maralaa төрөл:
(3) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

өөө заа заа ҮЙЛТЭЙ гоё айн.. ээл ЛАЙ гэдгийг ҮЙЛЭЭР орлуулчийлдаа..
бичсэн Дарс цаг: 23:56, 2008-09-10 | Холбоос | |
Хүмүүс Монгол хэл эрлийзжиж байна гээд ярьдаг. Үүнтэй санал нийлдэггүй ээ. Блоггеруудын гоё гоё хэллэгүүд зөндөө л байгаа. Өөрсдөө уншаад, ойлгоод, түүнийгээ хүлээн зөвшөөрөөд явж байгаа болохоор тэр хэллэгүүд бүгдээрээ л сайхааан.... Өө лайтай гэдгийг *Төгс болжээ* гэж хэлвэл нэг л чихэнд наалдаж өгөхгүй байхаа...
бичсэн gereltuya цаг: 17:45, 2008-09-10 | Холбоос | |
Тухайн цаг үе болгонд өөрийн гэсэн хэллэг байдаг ш дээ. Саяхан нэг хүн ингэж ярьж байсан. *Нэг эмэгтэй төрөх гээд өвдөж байхдаа нам засаг минь найман хүүхэд минь* гэж уулга алдсан гэсэн. Бас 1960,1970-аад оны үед *Ээ улаан туг аа* гэдэг байсан гэсэн. Одоо бол хааяа өө лайтай айн гээл ярьдаг ш дээ. Тухайн цаг үеийн тэгсгээд мартагддаг, эсвэл.... Зөөөз мэдэхгүй юм байна.
бичсэн gereltuya цаг: 16:21, 2008-09-10 | Холбоос | |



:-)
 
xaax